Мэндчилгээ

12 сарын өмнө



Мэндчилгээ

 

 Монголын хөдөө аж ахуй, түүний дотроос мал аж ахуйн салбарт хүн амаа хүнсээр, боловсруулах үйлдвэрээ чанартай түүхий эд, бүтээгдхүүнээр хангах буянтай бөгөөд хариуцлагатай үйлсэд уйгагүй хөдөлмөрлөж байгаа салбарын мэргэжилтнүүд, малчид, тариаланчид Та бүхэнд хамт олныхоо нэрийн өмнөөс болон хувиасаа ажлын өндөр амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөж мэндчилж байна. 

 Малын удмын сангийн үндэсний төв нь монголын мал аж ахуйн салбарын тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд томоохон үүрэг бүхий мэргэжлийн үйлчилгээний байгууллагын хувьд мал сүргийг генийн түвшинд төрийн хамгаалалтад авч, мал үржлийн ажил, үйлчилгээнд биотехнологи, генийн инженерчлэлийн дэвшилтэт аргыг нэвтрүүлсэнээр малын ашиг шим, бүтээмжийг нэмэгдүүлэн мах, сүүний дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, улмаар мал аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх нөхцлийг бүрдүүлэх гэсэн байгууллагынхаа эрхэм зорилтыг бодитой хэрэгжүүлэхэд толгойлох Яам болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, эрдэм шинжилгээний болон төрийн бус байгууллагууд, гадаад орнуудын төсөл, хөтөлбөртэй хамтран ажиллах бүхий л арга замыг эрэлхийлэн, бодит ажил болгоход гол анхаарлаа чиглүүлэн ажиллаж байна.

50 гаруй жилийн түүхтэй тус байгууллагын хувьд 1980-1990-ээд оны үед эрчимжсэн мал аж ахуй бүхий бүс нутгуудад зохиомол хээлтүүлгийн өргөн цар хүрээг хамарсан ажил, үйлчилгээ явуулж чадаж байсан тэр түвшинд хүргэхэд малын генийн санг бүрдүүлэх, арвижуулах, мал үржлийн дэвшилтэт арга технологийг нэвтрүүлэх, үр үйлдвэрлэлийг технологийн түвшинд явуулахад материаллаг бааз, хүний нөөцийнх нь хувьд бэхжүүлэх шаардлага нэн тэргүүнд тавигдаж байсныг Монгол улсын Засгийн газар анхаарч “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд орчин үеийн дэлхийн жишигт нийцсэн  “Малын удмын сангийн үндэсний цогцолбор”-ыг шинээр байгуулах  бүтээн байгуулалтын ажлыг 2013 оноос  эхлүүлэн энэ оны 11 сард эхний ээлжийн ажлыг улсын комисст хүлээн авахаар салбарын яамтай хамтран эрчимтэй ажиллаж байна. Энэхүү цогцолборыг ашиглалтад оруулснаар Монгол улсын малын үржүүлэг, биотехнологийн ажил, үйлчилгээг дэлхийн жишигт нийцсэн технологиор өргөн цар хүрээтэйгээр явуулах үндэсний чадавхи бий болох юм.

 2017 онд  тус байгууллагын үйл ажиллагааг үндсэн чиг үүргийнх нь дагуу өргөжүүлэх, Монгол малын генийн санг арвижуулах, орон нутагт мал үржүүлгийн дэвшилтэт арга, технологи тухайлбал, зохиомол хээлтүүлгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр нэлээдгүй ажлыг зохион байгууллаа.

 

Та бүхэнд эрүүл энх, аз жаргалын дээдийг ерөөж, манай байгууллагын албан ёсны цахим хуудсаар байнга зочилж, өөрийн хэрэгцээт мэдээллийг авч байхыг хүсье.

Та бүхний оюун ухаан цэцэн мэргэн, ажил үйлс нь өөдрөг, аж амьдрал нь

өнгөлөг байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.  


Цөм сүрэг

2017 оны 12 дугаарсарын 22-ны өдөрМалын удмын сангийн үндэсний төвийн харьяа 11 аймаг дахь цөм сүргийн салбар нэгжийн менежерүүдийн 2017 онд хийж гүйц...

Сартуул үүлдрийн хонийг Завхан аймгийн Эрдэнэхайрхан ,Алдархаан сумдад үржүүлдэг. Зүс,галбир,бие цогцос: Сартуул үүлдрийн хонь ихэвчлэн хар толгойтой...

Монгол үүлдрийн хонины цөм сүргийг Дундговь аймгийн Хулд суманд үржүүлдэг.

Говь-Алтайүүлдрийн үржлийн цөм сүргийг Говь-Алтай аймгийн Цээл,Бугат ,Тонхил сумуудад үржүүлдэг.

Байдраг үүлдрийн хонийг Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд цэврээр үржүүлдэг.

Сэлэнгэ үүлдрийн үхэр, Хангай үүлдрийн хонь