Булган аймаг

1 жилийн өмнө



Булган аймаг

Сэлэнгэ үүлдрийн үхэр

Сэлэнгэ үхэр махны хэвшлийг бүрэн хадгалсан, хурдан өсөлттэй, бэлчээр бордооны алинд ч хурдан таргалдаг, омруу шалан сайтай,булчин махны хөгжил жигд, цээж бөгс тэнцүү, амт, чанар сайтай махтай, нядлагын гарц, жингээр махны төрөлжсөн үүлдэртэй ойролцоо үнээ гунжны дэлэнгийн хөгжил сайн, уртлаг хөхтэй, сүүлэг шинжээрээ эхлээр бойжиж байгаа тугалын өсөлтийн эрчмийг бүрэн хангаж чаддаг. 100 эхээсдунджаар 80-с дээш тугал бойжуулдаг. Тугалын төрөх үеийн жин 24 - 25 кг, 6 сартайд эхээс ялгах үед 180-200 кг, охин бяруу 280-300 кг, шүдлэн 350-390 кг, гунж, дөнж 400-506 кг, 3 ба түүнээс дээш тугалласан үнээ 421-607 кг ,бух 750-800 кг жинтэй. Булган аймгийн Сэлэнгэ суманд цөм сүргийг үржүүлдэг.

Хангай үүлдрийн хонь

Монголын анхны нарийн ноост Хангай үүлдрийг 1990 онд баталсан. Хангай үүлдрийн хонийг бий болгохдоо монгол хонийг нарийн ноост Алтай үүлдрээр нэгээс хоёрдугаар үе гартал цус шингээн эрлийзжүүлж тохиромжтой хэвшлийг сонгож өөр дотор нь үржүүлж ноосны зарим шинжийг засан сайжруулахын тулд Ставрополь үүлдрийг нэг удаа ашиглан цус сэлбэх аргыг хэрэглэсэн. Ингэт толгойн сангийн аж ахуйд бий болсон энэ хонины эх сүргийг Сэлэнгэ аймгийн Зэлтэр, сүүлд Найрамдал сангийн аж ахуйд буюу одоогийн Цагааннуур суманд нүүлгэн шилжүүлсэн түүхтэй. Хангай үүлдрийг зохион бүтээгч нь нэрт эрдэмтэн, төрийн соёрхолт Б.Аюуш, мал зүйч Ш.Гомбосүрэн, хамтран бүтээгч нь Г.Алтангэрэл, Ө.Хэмжээт, Т.Жигмэд, Г.Динаажав, Н.Дашийв нар юм. Хангай үүлдрийн хонийг Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд үржүүлдэг. Хангай хонь ойт хээрийн бэлчээрийн маллагааны нөхцөлд зохицсон, мах, ноосны хэвшилтэй, төлөрхөг чанар өндөр /125%/. Ноос багц хэлбэртэй, жигд нарийн. Ноос нь нэхмэл, сүлжмэл эдлэл хийх, арьс нь үслэг эдлэл хийхэд тохиромжтой. Үржлийн хуц 85.0 кг, эм хонь 58.0 кг, төлгөн хуц 45.0 кг, охин төлөгн 38.0 кг жин татадаг. Нас гүйцсэн хуц 7.0 кг, эм хонь 3.4 кг, төлгөн хуц 3.5 кг, охин төлөг 3.2 кг ноос өгдөг. Ноосны урт дунджаар 7.0 см, нарийн нь 18.1-25.0 мкм. Ноосны цэвэр гарц 49 %. Ирэгний жин 68.0 кг гулуузны жин 29.2 кг, махны гарц нь 42.9 хувь байна.


Цөм сүрэг

2017 оны 12 дугаарсарын 22-ны өдөрМалын удмын сангийн үндэсний төвийн харьяа 11 аймаг дахь цөм сүргийн салбар нэгжийн менежерүүдийн 2017 онд хийж гүйц...

Сартуул үүлдрийн хонийг Завхан аймгийн Эрдэнэхайрхан ,Алдархаан сумдад үржүүлдэг. Зүс,галбир,бие цогцос: Сартуул үүлдрийн хонь ихэвчлэн хар толгойтой...

Монгол үүлдрийн хонины цөм сүргийг Дундговь аймгийн Хулд суманд үржүүлдэг.

Говь-Алтайүүлдрийн үржлийн цөм сүргийг Говь-Алтай аймгийн Цээл,Бугат ,Тонхил сумуудад үржүүлдэг.

Байдраг үүлдрийн хонийг Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд цэврээр үржүүлдэг.

Сэлэнгэ үүлдрийн үхэр, Хангай үүлдрийн хонь