Говь-Алтай аймаг



Говь-Алтай аймаг

Говь-Алтай үүлдрийн хонь

Говь-Алтайүүлдрийн үржлийн цөм сүргийг Говь-Алтай аймгийн Цээл,Бугат ,Тонхил сумуудад үржүүлдэг.

Зүс,галбир,бие цогцосИхэнхи нь цагаан зүстэй,хөх,бор,хар толгойтой, монхордуу хамартай,биеийн хэлбэр бөөрөнхийдүү ,цээжний багтаамж харьцангуй их,нуруу ууц хондлой өргөн,хөл чийрэг цээжний багтаамж харьцангуй их,нуруу ууц хондлой өргөн , чийрэг бие цогцостой. Говь-Алтай үүлдрийн хонь ноос-махны бүдүүвтэр ноосны чиглэлтэй.Ноосны гарц үржлийн хуцных 2.2 кг,эм хониных 1,8 кг, Хуцны амьдын жин 70 кг, эм хонь 54 кг байна.

Төхөм тунгалагийн хүрэн үүлдрийн тэмээ

e9a1TJazgn5vARS.jpg

Нутгийн тэмээг ноосны чиглэлээр шилэн сонгосон селекцийн үр дүн юм. 2002 онд үржлийн хэсгээр батлагдсан энэ сүргийн үржлийн цөмийг Говь-алтай аймгийн Шарга суманд үржүүлдэг.

Зонхилох хүрэн, хар хүрэн зүстэй.. Дунджаар буур 600.0 кг, ингэ 490.0 кг жинтэй, ноосны гарц буурных 10.0 кг, ингэнийх 5.7кг, бусад үзүүлэлт нь Монголүүлдрийн тэмээтэйүндсэндээ адил.

Энэ хэсгийн тэмээ нь давхар зогдортой, ноосорхог шинжээрээ өвөрмөц онцлогтой. Сүргийн дунджаар монгол тэмээнээс 200- 400 грамм ноос илүү өгнө.

Төхөм-Тунгалагийн тэмээг Алтай, Их-нуурын хотгорын сумдад сайжруулагчаар ашиглах нь зүйтэй. Үүнд Говь-алтай, Баянхонгор, Завхан, Ховд, Увс, Өвөрхангай аймгийн говь, хээрийн бүсийн сумдын тэмээнд цуссэлбэх үржүүлгийн аргаар нутгийн тэмээний ноосон ашиг шимийг дээшлүүлэхэд ашиглана.


Цөм сүрэг

2017 оны 12 дугаарсарын 22-ны өдөрМалын удмын сангийн үндэсний төвийн харьяа 11 аймаг дахь цөм сүргийн салбар нэгжийн менежерүүдийн 2017 онд хийж гүйц...

Сартуул үүлдрийн хонийг Завхан аймгийн Эрдэнэхайрхан ,Алдархаан сумдад үржүүлдэг. Зүс,галбир,бие цогцос: Сартуул үүлдрийн хонь ихэвчлэн хар толгойтой...

Монгол үүлдрийн хонины цөм сүргийг Дундговь аймгийн Хулд суманд үржүүлдэг.

Говь-Алтайүүлдрийн үржлийн цөм сүргийг Говь-Алтай аймгийн Цээл,Бугат ,Тонхил сумуудад үржүүлдэг.

Байдраг үүлдрийн хонийг Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд цэврээр үржүүлдэг.

Сэлэнгэ үүлдрийн үхэр, Хангай үүлдрийн хонь