Тал нутгийн цагаан үүлдрийн хонь



Тал нутгийн цагаан үүлдрийн хонь

Тал нутгийн цагаан үүлдрийн хонийг Хэнтий аймгийн Хэрлэн суманд  цэврээр  үржүүлдэг.

Зүс,галбир,бие цогцос: Тал нутгийн цагаан үүлдрийн хонь цагаан зүстэй,хуц эвэртэй, эм хонь ихэвчлэн эвэргүй, чийрэг бие цогцостой , гол онцлог нь ноосорхог чанар сайтай.
    
Үржүүлэг: Нутгийн ширүүн ноост монгол хонийг нарийн ноост Алтай, Өвөрбайгаль, нарийвтар ноост Цигай  үүлдрээр эрлийзжүүлж  II III  үеэс тохиромжтой хэвшлийн шаардлага хангасныг өөр дотор нь үржүүлж  нарийвтар ноост  тал нутгийн цагаан  үүлдрийн хонийг бий болгожээ

Ашиг шим:  Мах- нарийвтар  ноост ашиг шимийн чиглэлтэй. Үржлийн хуцны амьдын жин  72.1 кг, эм хонь 53.4 кг, төлгөн хуц 48.3 кг, охин төлөг 43.7 кг ,хурганы төрөх үеийн жин дунджаар 4.1 кг,8 сартайд 33-35 кг хүрнэ. Тал нутгийн цагаан үүлдрийн хонины нарийвтар ноос багц хэлбэртэй,  урт нь 8 – 12 см,  ихэвчлэн 50, 56 чанартай. Ноосны гарц хуцных 4.29 кг, эм хониных 2.67 кг, охин төлөгнийх 2.16 кг байв. Төлөрхөг чанар 100 эхээс 100-130 төл хүлээн авдаг. 


Цөм сүрэг

2017 оны 12 дугаарсарын 22-ны өдөрМалын удмын сангийн үндэсний төвийн харьяа 11 аймаг дахь цөм сүргийн салбар нэгжийн менежерүүдийн 2017 онд хийж гүйц...

Сартуул үүлдрийн хонийг Завхан аймгийн Эрдэнэхайрхан ,Алдархаан сумдад үржүүлдэг. Зүс,галбир,бие цогцос: Сартуул үүлдрийн хонь ихэвчлэн хар толгойтой...

Монгол үүлдрийн хонины цөм сүргийг Дундговь аймгийн Хулд суманд үржүүлдэг.

Говь-Алтайүүлдрийн үржлийн цөм сүргийг Говь-Алтай аймгийн Цээл,Бугат ,Тонхил сумуудад үржүүлдэг.

Байдраг үүлдрийн хонийг Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд цэврээр үржүүлдэг.

Сэлэнгэ үүлдрийн үхэр, Хангай үүлдрийн хонь