Барга үүлдрийн хонь

1 жилийн өмнө



Барга үүлдрийн хонь

Барга үүлдрийн хонийг Дорнод аймгийн Цагаан-Овоо  суманд  үржүүлдэг.
Зүс,галбир,бие цогцос:Барга үүлдэр хонь толгой дунд зэргийн хэмжээтэй, ялимгүй монхордуу, ихэвчлэн эвэргүй , хүзүү махлаг, сэрвээ намхан  бусад омгийн болон нутгийн монгол хониноос бие нь уртлаг,өргөн гүн цээжтэй, нуруу ууц шулуун, өргөн ,хангалттай махлаг, ууцандаа өөхөн хуримтлал ихтэй учир  цээж рүүгээ тонгоруу  бөгтөр байдалтай харагдана.
Ашиг шим:Барга үүлдрийнхонь мах-өөхний  ашиг шимтэй, Үржлийн шилмэл хуц намар 74,6 кг, эм хонь 65 кг жинтэй. Махан ашиг шим сайтай, дунджаар эм хонины нядалгааны жин 24,3кг эр төлөгийнх 20,0 кг, эр хурганых 13,5кг, нядалгааны гарц 43,0 - 46,3 хувь байдаг

Дорнод талын махны хэвшлийн үхэр

yjKRsLpRXXnY4D1.jpg
Ашиг шим : Дорнодын махны үхэр галбир бие цогцосоор махны хэвшлийг нилээд хадгалсан бөгөөд тугалын төрөх үеийн жин дунджаар 16,0-22,0 кг, эхээс ялгах үед 6 сартайдаа 129кг-131кг,хонлгийн нэмэгдэл жин 600-700грамм зарим тугалных 900 грамм хүртэл байдаг.Үржлийн бухных дунджаар мухар удмынх 570,8 кг, эвэртэй удмынх 568,7 кг, үнээ 365-370кг, бяруу 225-230кг,шүдлэн 286-292 кг байна. Дорнод талын махны хэвшлийн үхэр нь ойт хээрийн бүсийн үхэрний дундаж жингээс 30-40 кг-аар илүү байдаг. Энэ үхэр өвөл хаврын цагт бага хэмжээний нэмэгдэл тэжээлээр тэжээж бусад үед бэлчээрийн маллагаанд байж махны чигллийн үхэр үржүүлэх гэж байгаа бүс нутагт сайжруулагчаар ашиглаж байна.

 

 


Цөм сүрэг

2017 оны 12 дугаарсарын 22-ны өдөрМалын удмын сангийн үндэсний төвийн харьяа 11 аймаг дахь цөм сүргийн салбар нэгжийн менежерүүдийн 2017 онд хийж гүйц...

Сартуул үүлдрийн хонийг Завхан аймгийн Эрдэнэхайрхан ,Алдархаан сумдад үржүүлдэг. Зүс,галбир,бие цогцос: Сартуул үүлдрийн хонь ихэвчлэн хар толгойтой...

Монгол үүлдрийн хонины цөм сүргийг Дундговь аймгийн Хулд суманд үржүүлдэг.

Говь-Алтайүүлдрийн үржлийн цөм сүргийг Говь-Алтай аймгийн Цээл,Бугат ,Тонхил сумуудад үржүүлдэг.

Байдраг үүлдрийн хонийг Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд цэврээр үржүүлдэг.

Сэлэнгэ үүлдрийн үхэр, Хангай үүлдрийн хонь