Өмнөговь аймаг



Өмнөговь аймаг

Говь гурван сайхан үүлдрийн ямаа

Говь гурван сайхан үүлдрийн ямааны үржлийн цөм сүргийг Өмнөговь аймгийн Булган суманд  үржүүлдэг.

Зүс,галбир,бие цогцос: Энэ  үүлдрийн ямааны үндсэн зүс хар,ноолуур нь сайн ургасан үедээ бор саарал зүстэй,бие бялдар чийрэг, галбирын ямар нэгэн согоггүй, дунд зэргийн биетэй, түргэн өсөлттэй,ноолуурын гарц,сүүлэг чанар,биеэр томорхог байдлыг эцэг Дон үүлдрээс,бэлчээр ашиглах ,тэсвэр хатуужлыг эх монгол үүлдрээс тус тус  удамшуулсан.

• Ашиг шим:Амьдын жин дунджаар ухных 55 кг, эм ямааных 40 кг,  ухны ноолуурын гарц 0,6-0,8 кг, нарийн 17,23 мкм, эм ямааных 0,4-0,5 кг , нарийн 15,21 мкм ,  ноолуурын урт 9,58 – 9,83 см хялгасны урт 5,31 – 6,32 см , нийт үсэн дахь ноолуурын хэмжээ 71,5- 82,3%  эзэлдэг. Үржлийн шилдэг ухнаас 1,4 кг , эм ямаанаас 1,0 кг ноолуур  самнадаг. ГГС үүлдрийн ямаа махан ашиг шимээр монгол ямаанаас дутахааргүй ноолуурын гарцаар 2,1 дахин, сүүний гарцаар 27,8- 35,3 хувиар илүү, нядлагын гарц 43,9% , гулуузны жин 12,9 кг үүнээс мах 10,9 кг, яс 2,43 кг ба 1 кг ясанд 4,48 кг мах ноогддог.  Төлөрхөг чанараар  100 эхээс 110 - 115 ишиг гардаг. 

Ханын хэцийн хүрэн үүлдрийн тэмээ

RDzklhRnJ5TmmDg.jpg

 Өмнөговь аймгийн Мандал-овоо суманд үржүүлэгддэг. Зонхилох зүс нь хүрэн сор үс ихтэй, хүрэн хар зүс юм. Ноосны гарц нь нас, хүйсний байдлаас хамаарна. Үржлийн сайн буур 10.3 кг, ингэ 5.6 кг, нэг наст 2.9- 3.2 кг, хоёр наст 4.3-4.5 кг, гурван наст 4.8-5.7 кг, дөрвөн наст 5.2-7.0 ноос өгдөг. Ноосонд заримдаг үс, сор үсний эзлэх хувийн жин сор 71.3 хувь, ноолуур 28.7 хувийг эзлэнэ. 

Амьдын жин, биеийн хэмжээгээр Галбын говийн тэмээнээс дутуугүй, Буурны амьдын жин 610 / 580-670/ кг, ингэ 550 /510-600/ кг байдаг. Саалийн хугацаа дунджаар 16-17 сар үргэлжилж 320 л сүү саах боломжтой


Цөм сүрэг

2017 оны 12 дугаарсарын 22-ны өдөрМалын удмын сангийн үндэсний төвийн харьяа 11 аймаг дахь цөм сүргийн салбар нэгжийн менежерүүдийн 2017 онд хийж гүйц...

Сартуул үүлдрийн хонийг Завхан аймгийн Эрдэнэхайрхан ,Алдархаан сумдад үржүүлдэг. Зүс,галбир,бие цогцос: Сартуул үүлдрийн хонь ихэвчлэн хар толгойтой...

Монгол үүлдрийн хонины цөм сүргийг Дундговь аймгийн Хулд суманд үржүүлдэг.

Говь-Алтайүүлдрийн үржлийн цөм сүргийг Говь-Алтай аймгийн Цээл,Бугат ,Тонхил сумуудад үржүүлдэг.

Байдраг үүлдрийн хонийг Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд цэврээр үржүүлдэг.

Сэлэнгэ үүлдрийн үхэр, Хангай үүлдрийн хонь