
АНХАН БОЛОН ДУНД ШАТНЫ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ
Малын удмын сангийн үндэсний төвийн үйл ажиллагааны чиглэлийн нэг нь сургалт зохион байгуулах юм.“Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулийн 6.1.5, “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн 3.1.3.1, 3.1.3.2, 3.2.2.6 дэх зорилтын дагуу үйл ажиллагаагаа явуулж, дараах сургалтуудыг явуулж байна.
“Бод малын техникч бэлтгэх”
“Бог малын техникч бэлтгэх”
“Хөврөл шилжүүлэн суулгах”
Сургалт зохион байгуулах нь үндсэн 2 зорилготой.
1. Аймаг, сум, баг, аж ахуйн нэгжийн захиалгаар мал эмнэлэг, үржлийн мэргэжилтэй ажилтан бэлтгэх, мэргэшүүлэх, сургах, тэдгээрийн хүрэлцээ, хангамжийг сайжруулах
2. Үр төлийн чанараар шалгарсан гойд ашиг шимт хээлтэгч, хээлтүүлэгчийг ашиглан хөврөл үр шилжүүлэн суулгах биотехнологийн дэвшилтэт аргыг нэвтрүүлэн, донор сүрэг бий болгож, үржүүлгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх.