МАЛЫН УДМЫН САНГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА

10 сарын өмнө



МАЛЫН УДМЫН САНГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА

Тус байгууллага нь анх БНМАУ-ын СНЗ-ийн 1958 оны 31дүгээр тогтоолоор “Зохиомол хээлтүүлгийн станц” нэртэйгээр байгуулагдаж,үндэс суурь нь тавигдан, Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 172 тоот тогтоолоор “Малын удмын сангийн үндэсний төв” болон өөрчлөгдсөн 55 гаруй жилийн түүхтэй, Монголын мал аж ахуйн салбарын тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд томоохон үүрэг бүхий мэргэжлийн үйлчилгээний байгууллага юм. 

Байгууллагын эрхэм зорилго:Мал сүргийг генийн түвшинд төрийн хамгаалалтад авч, малын үржлийн ажил, үйлчилгээнд биотехнологи, генийн инженерчлэлийн дэвшилтэт аргыг нэвтрүүлсэнээр малын ашиг шим, бүтээмжийг нэмэгдүүлэн мах, сүүний дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, улмаар мал аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх нөхцлийг бүрдүүлнэ. 

Байгууллагын үндсэн чиг үүрэг:

1.    Мал сүргийн удмын санг хамгаалах, ашиг шимийн гарц, чанарыг сайжруулах ажлыг зохион байгуулах, мал үржүүлэг, нөхөн үржихүйн чиглэлээр гаргасан эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх;
2.    Арвин ашиг шимт хээлтүүлэгч малын үр, хөврөл үрийг үйлдвэрлэх, үйлдвэр,үйлчилгээнд нэвтрүүлэх;
3.    Мал хээлтүүлгийн ажил, үйлчилгээнд орчин үеийн шинэ технологийг нэвтрүүлэх, энэ чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулах, мэдээллээр хангах;
4.    Арвин ашиг шимтэй малын үр, хөврөл үрийг нөөцлөх, генийн сан бий болгох;
5.    Цөм сүргийн үржлийн төв, мал бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг үр, хөврөл үрээр хангах;
6.    Үржилд ашиглах шилмэл хээлтүүлэгчийг ашиг шим, үр төлийн чанараар шалгаруулах;
7.    Өндөр ашиг шимт хээлтүүлэгч малын үрээр зохиомол хээлтүүлэг хийх ажил, үйлчилгээ явуулах, тухайн үүлдрийн шилмэл ангийн жишигт нийцсэн хээлтэгч, хээлтүүлэгч бойжуулах;
8.    Аймаг, нийслэл, бүс нутгийн хэмжээнд гойд ашиг шимт малын үзэсгэлэн, дуудлага худалдаа зохион байгуулах;
9.    Тоо нь цөөрч удмын сан нь алдагдах хэмжээнд хүрсэн мал, амьтны үрийг нөөцлөх, удмын санг хамгаалах арга хэмжээ хэрэгжүүлэх;
10.    Улсын хэмжээнд үржүүлж байгаа арвин ашиг шимт цөм сүргийн малын удам гарваль, ашиг шимийн мэдээллийн сан бий болгож, дүн шинжилгээ хийх.

Үйл ажиллагааны стратегийнзорилт:

Стратегийн зорилт 1. Мал сүргийн удмын санг хамгаалах, үржлийн ажил, үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр гарсан бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулна.
Стратегийн зорилт 2. "Монгол мал” Үндэсний хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд “Малын удмын сангийн үндэсний цогцолбор”-ыг шинээр байгуулна.
Стратегийнзорилт 3.Малынудмынсангхамгаалах, чанарыгсайжруулах, ашигшимийгнэмэгдүүлэхэд чиглэгдсэнмал үржлийнажил, үйлчилгээг үндэснийхэмжээндзохионбайгуулна.
Стратегийн зорилт 4. Мал үржүүлгийн бүтээгдхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн, генийн санг арвижуулна.
Стратегийн зорилт 5. Арвин ашиг шимт цөм сүргийн малын удам гарваль, ашиг шимийн бүртгэл, мэдээллийн санг бий болгож,  удам зүйн дэвшлийг түгээх ажлыг өргөтгөнө.
Стратегийн зорилт 6. Мал үржүүлгийн ажилд биотехнологийн дэвшилтэт арга, технологийг судлан, туршин нэвтрүүлж, малын чанар, бүтээмжийг нэмэгдүүлнэ. 
Стратегийн зорилт 7. Орон нутаг дахь цөм сүргийн аж ахуйдын үйл ажиллагааны менежментийг оновчтой болгож, цөм сүргийн малын тоо толгойг өсгөн, генетик чадавхийг нэмэгдүүлэн, аж ахуй, зохион байгуулалтын хувьд бэхжүүлнэ. 
Стратегийн зорилт 8.Мал үржлийн ажил үйлчилгээ, мал аж ахуйн эрчимжилтийн чиглэлээр технологийн сургалт, мэдээллийн ажлыг зохион байгуулж, малын генетик нөөцийн эзэмшигч, ашиглагчдыг мэдээ, мэдээллээр хангана.
Стратегийн зорилт 9.Байгууллагын үйл ажиллагааны болон хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх үйл ажиллагааны хүрээнд үр дүнд суурилсан удирдлага, санхүүжилтийн зарчмыг хэрэгжүүлнэ.


Цөм сүрэг

2017 оны 12 дугаарсарын 22-ны өдөрМалын удмын сангийн үндэсний төвийн харьяа 11 аймаг дахь цөм сүргийн салбар нэгжийн менежерүүдийн 2017 онд хийж гүйц...

Сартуул үүлдрийн хонийг Завхан аймгийн Эрдэнэхайрхан ,Алдархаан сумдад үржүүлдэг. Зүс,галбир,бие цогцос: Сартуул үүлдрийн хонь ихэвчлэн хар толгойтой...

Монгол үүлдрийн хонины цөм сүргийг Дундговь аймгийн Хулд суманд үржүүлдэг.

Говь-Алтайүүлдрийн үржлийн цөм сүргийг Говь-Алтай аймгийн Цээл,Бугат ,Тонхил сумуудад үржүүлдэг.

Байдраг үүлдрийн хонийг Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд цэврээр үржүүлдэг.

Сэлэнгэ үүлдрийн үхэр, Хангай үүлдрийн хонь