Сар шинийн мэндчилгээ



Сар шинийн мэндчилгээ

Монголын хөдөө аж ахуйн салбарт хүн амыг хүнсээр, боловсруулах үйлдвэрийг чанартай түүхий эд, бүтээгдэхүүнээр хангах хариуцлагатай үйлсэд хөдөлмөрлөж байгаа салбарын мэргэжилтнүүд, малчид, тариаланчид Та бүхэнд айлчилан ирж буй Цагаан сарын баярын мэндийг хүргэн мэндчилж байна.
Малын удмын сангийн үндэсний төв нь монголын мал аж ахуйн салбарын тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд томоохон үүрэг бүхий мэргэжлийн үйлчилгээний байгууллагын хувьд мал сүргийг генийн түвшинд төрийн хамгаалалтад авч, мал үржлийн ажил, үйлчилгээнд биотехнологи, генийн инженерчлэлийн дэвшилтэт аргыг нэвтрүүлснээр малын ашиг шим, бүтээмжийг нэмэгдүүлэх гэсэн байгууллагынхаа эрхэм зорилтыг бодитой хэрэгжүүлэхэд анхааран ажиллаж байна.
2017 он манай хамт олны хувьд амжилт, бүтээлээр дүүрэн байлаа. “Монгол мал” хөтөлбөрт тусгагдсан орчин үеийн дэлхийн жишигт нийцсэн “Малын удмын сангийн үндэсний цогцолбор"-ыг шинээр байгуулах томоохон зорилтыг хэрэгжүүлэн эхний ээлжийн бүтээн байгуулалтын ажлыг  Улсын комисст хүлээн авсны зэрэгцээгээр “Малын зохиомол хээлтүүлгийн үйлчилгээг өргөжүүлэх аян”-ыг улсын хэмжээнд өрнүүлэх, шилмэл хээлтүүлэгч малаас үр үйлдвэрлэн генийн санг арвижуулах зэрэг олон ажлуудыг амжилттай зохион байгууллаа. 
2018 онд бидний хувьд Монгол улсад малын зохиомол хээлтүүлгийн үйлчилгээг нэвтрүүлэн, мэргэжлийн үйлчилгээний байгууллага байгуулагдсаны 60 жилийн ойн жил болох бөгөөд бид ойгоо угтан олон арга хэмжээг авч хэрэгжүүлэн шинэ цогцолборын үйл ажиллагааг эхлүүлэх өрнүүн их ажлын жил байх болно.Та бүхэнд ажлын өндөр амжилт, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Та бүхэн төрлөөрөө түвшин амгалан
Элгээрээ энх амгалан
Төр улсаараа элбэг дэлбэг 
Төрөл садан  хотлоороо сайхан шинэлцгээгээрэй!

Монгол малын буян хишиг арвижин дэлгэрэх болтугай.

 

Малын удмын сангийн үндэсний төвийн захирал Д.Цолмон


Цөм сүрэг

2017 оны 12 дугаарсарын 22-ны өдөрМалын удмын сангийн үндэсний төвийн харьяа 11 аймаг дахь цөм сүргийн салбар нэгжийн менежерүүдийн 2017 онд хийж гүйц...

Сартуул үүлдрийн хонийг Завхан аймгийн Эрдэнэхайрхан ,Алдархаан сумдад үржүүлдэг. Зүс,галбир,бие цогцос: Сартуул үүлдрийн хонь ихэвчлэн хар толгойтой...

Монгол үүлдрийн хонины цөм сүргийг Дундговь аймгийн Хулд суманд үржүүлдэг.

Говь-Алтайүүлдрийн үржлийн цөм сүргийг Говь-Алтай аймгийн Цээл,Бугат ,Тонхил сумуудад үржүүлдэг.

Байдраг үүлдрийн хонийг Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд цэврээр үржүүлдэг.

Сэлэнгэ үүлдрийн үхэр, Хангай үүлдрийн хонь