ФРАНЦ УЛСААС ОРУУЛЖ ИРСЭН 657 ХОНИЙГ "ТАЙШИР ӨРГӨӨ" ХХК-Д ҮРЖҮҮЛЖ БАЙНА

6 сарын өмнө



ФРАНЦ УЛСААС ОРУУЛЖ ИРСЭН 657 ХОНИЙГ

Монгол Улсад махны болон нарийн ноосны чиглэлийн дэлхийн шилдэг дөрвөн үүлдэр болох Суффолка, Беришон дьошер, Романов, Меринос зэрэг нийт 657 толгой хонийг Франц улсаас оруулж ирэн “Тайшир Өргөө” ХХК-д цэврээр нь үржүүлж байна. Малын удмын сангийн үндэсний төв нь технологи, арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллаж байна. Энэхүү 4 үүлдрийн хонийг оруулж ирсэн "Тайшир Өргөө" ХХК-д талархал илэрхийлэхийн зэрэгцээ бид Монгол улсын махны ноосны хонины үржлийн чанарыг сайжруулахад сайжруулагчаар ашиглахаар ажиллаж байна.
Романов үүлдрийн хонь нь зуун хувь ихэр төл өгдөг. Төллөх бүрдээ хоёр ба түүнээс дээш төл гаргадаг байна. Өөрөөр хэлбэл маш богино хугацаанд махны чиглэлээр эргэлтэд оруулах боломжтой.
Суффолк үүлдрийн хонины амьдын жин 120-140 кг, эм хониных нь 70-90 кг татдаг байна. Зургаан сартай хурга нь гурван настай монгол хоньтой дүйцэхүйц амьдын жинтэй, ноосны гарц нь 4-5 кг байдаг.

Меринос үүлдрийн хонь нь дан ганц нарийн ноос гэлтгүй, махны ашиг нь өндөр байдаг. Эр хонины амьдын жин 130, эм хониных нь 80 кг хүрдэг бөгөөд ноосны гарц нь 4.5-6.6 кг хүрдэг.
Беричон душер үүлдрийн 100 эм хониноос ойролцоогоор 160-180 төл авдаг. Өөрөөр хэлбэл Романов хонио арай гүйцэхгүй ч үржүүлгийн чиглэлд өндөр ашиг шим өгдөг гэж салбарын мэргэжилтнүүд онцолж байна. Мөн махны чиглэлд ашиг өндөртэйд тооцогддог бөгөөд эр хонины амьдын жин 100-140, эм хониных нь 60-70 кг татдаг байна. Хоногт ойролцоогоор 341 граммаар жин нь нэмэгддэг, ноосны гарц нь 4.5 кг юм байна.
1WfoUN8kIZPXnWF.JPG2S2s9H2TctACJix.JPGQSZLSAY42Zk1kyG.JPGLP8uQ6As565mjqU.JPG


Цөм сүрэг

2017 оны 12 дугаарсарын 22-ны өдөрМалын удмын сангийн үндэсний төвийн харьяа 11 аймаг дахь цөм сүргийн салбар нэгжийн менежерүүдийн 2017 онд хийж гүйц...

Сартуул үүлдрийн хонийг Завхан аймгийн Эрдэнэхайрхан ,Алдархаан сумдад үржүүлдэг. Зүс,галбир,бие цогцос: Сартуул үүлдрийн хонь ихэвчлэн хар толгойтой...

Монгол үүлдрийн хонины цөм сүргийг Дундговь аймгийн Хулд суманд үржүүлдэг.

Говь-Алтайүүлдрийн үржлийн цөм сүргийг Говь-Алтай аймгийн Цээл,Бугат ,Тонхил сумуудад үржүүлдэг.

Байдраг үүлдрийн хонийг Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд цэврээр үржүүлдэг.

Сэлэнгэ үүлдрийн үхэр, Хангай үүлдрийн хонь