Герефорд үүлдрийн үхрийн эрчимжсэн аж ахуй "Газар Агро" ХХК -тай мэргэжлийн түвшинд хамтран ажиллаж байна



Герефорд үүлдрийн үхрийн эрчимжсэн аж ахуй

“Газар-Агро” ХХК-нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Баруунбүрэн сумын нутагт махны чиглэлийн үхрийн аж ахуйг эрчимжсэн технологийн дагуу эрхлэх дэд бүтцийг бий болгон, ОХУ-аас “Герефорд” үүлдрийн бух, үнээг импортлон оруулан цэврээр нь үржүүлэн нутагшуулж байна. 
Малын удмын сангийн үндэсний төв нь тус компанитай малын үржүүлэг, биотехнологийн чиглэлээр хамтран ажиллах гэрээг байгуулан 2 дахь жилдээ ажиллаж байна. 
2017 онд тус компаны цэвэр үүлдрийн 11 бухнаас үр үйлдвэрлэх ажлыг явуулын лабораториор гүйцэтгэн 12,0 мянган тун үрийг гүн хөлдөөн генийн санд технологийн дагуу хадгалж байна. 
Энэ жилийн тухайд тус компаниас тавьсан хүсэлтийн дагуу үнээнд хээлийн шалгалт хийж, зохиомол хээлтүүлгийн үр дүнг тооцох, компаны мал аж ахуйн салбарын ажиллагсад, мэргэжилтнүүдэд зохиомол хээлтүүлэг хийх  техник ажиллагаа,  нөхөн үржихүйн эрхтний бүтэц, үйл ажиллагаа, төллөх үеийн эмгэг, бух, хээлтэй үнээний арчилгаа, маллагааны технологийн чиглэлээр мэдлэг, дадлага олгох сургалтыг зохион байгуулах ажлаар төвийн мэргэжилтнүүд ажиллаад ирлээ.LMeIhtIcs9eUAef.jpg
2017 онд хээлтүүлсэн үнээний 80.4% нь хээл авсан байгаа нь тус компанид малын үржүүлэг, хээлтүүлгийн ажлыг мэргэжлийн түвшинд зохион байгуулсны үр дүн бөгөөд мөн Сайханаа, Хангай хочтой бухнаас үйлдвэрлэсэн үрээр 80 толгой үнээнд хээлтүүлэг хийж, эхний төлийг хүлээн авснаар бид дотооддоо үйлдвэрлэсэн үрийн чанарыг баталгаажуулан, ашиглах боломжтойг нотоллоо.

293NnzSELwVxaJ3.jpg5wFSby2tQdkojWh.jpg

 


Цөм сүрэг

2017 оны 12 дугаарсарын 22-ны өдөрМалын удмын сангийн үндэсний төвийн харьяа 11 аймаг дахь цөм сүргийн салбар нэгжийн менежерүүдийн 2017 онд хийж гүйц...

Сартуул үүлдрийн хонийг Завхан аймгийн Эрдэнэхайрхан ,Алдархаан сумдад үржүүлдэг. Зүс,галбир,бие цогцос: Сартуул үүлдрийн хонь ихэвчлэн хар толгойтой...

Монгол үүлдрийн хонины цөм сүргийг Дундговь аймгийн Хулд суманд үржүүлдэг.

Говь-Алтайүүлдрийн үржлийн цөм сүргийг Говь-Алтай аймгийн Цээл,Бугат ,Тонхил сумуудад үржүүлдэг.

Байдраг үүлдрийн хонийг Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд цэврээр үржүүлдэг.

Сэлэнгэ үүлдрийн үхэр, Хангай үүлдрийн хонь