“Малын генетик нөөцийг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд

8 сарын өмнө



 “Малын генетик нөөцийг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд

Бүгд Найрамдах Солонгос улсын Хөдөөгийн хөгжлийн удирдах газрын Азийн хүнс, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны санаачилга Олон улсын байгууллагын санхүүжилтээр “Малын генетик нөөцийг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх” төслийг 2017 – 2019 онд 3 жилийн хугацаатайгаар Хүнс,Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны харъяа  Малын Удмын Сангийн Үндэсний төв дээр хэрэгжүүлж байна. Уг төсөл нь  Монгол малын генетик нөөцийг хамгаалах, мал үржлийн ажилд биотехнологийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх ажил, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх Малын удмын сангийн үндэсний төвийн мэргэжлийн болон техник, технологийн чадавхийг дээшлүүлэхэд чиглэгдсэн. Төслийн хүрээнд Азийн хүнс хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны газраас хэд хэдэн удаагийн уулзалтыг зохион байгуулсан ба энэ нь өөрийн орны чадавхийг бэхжүүлэх мөн бусад улс орнуудтай туршлага солилцох, оролцож буй орнуудын судалгааны ажлуудаас суралцсанаар өөрийн эх орондоо бог, бод малын үржлийн чанарыг сайжруулах ажлуудыг хэрэгжүүлэх явдал юм. Мөн гурван  жилийн хамтын ажиллагааны хүрээнд мал аж ахуйн салбарт нэн түрүүнд хэрэгжүүлэх төслүүдийн талаар ярилцан ажлын төлөвлөгөө гаргах зорилготой байсан. 
Уг төслийн хүрээнд Малын удмын сангийн үндэсний төвийн мэргэжилтэн Бүгд найрамдах Лаос улсад болсон “Махны чиглэлийн үхрийн генетикийн тухай” уулзалтад оролцон хийсэн ажил түүний үр дүнг танилцуулж төслийг цаашид үргэлжлүүлэх эрх авсан бөгөөд төслийн санхүүжилтээр Хэнтий аймгийн Хэрлэн суманд үржүүлж буй Тал нутгийн цагаан үүлдрийн хонинд хөврөл шилжүүлэн суулгах технологийн сургалтыг зохион байгуулж, нийт 13 хонинд хөврөл шилжүүлэн суулгасан нь амжилттай болсон ба 2018 оны 4-р сард бид хөврөлийн эхний төлөө хүлээн аваад байна. 

exJkMxVPgGaxP2o.jpg
2017 онд Махны үхрийн генийн санг хамгаалах, махны үхрийн үр удмаа үлдээх болон үр удамдаа үлдээх чанарыг бий болгох, генетик боломжийг өсгөн нэмэгдүүлэх, улсын хэмжээнд махны үхрийн тоо толгой болон тархалтыг өргөжүүлэх, үржлийн бүтээгдэхүүнийг хувь хүн, фермер, аж ахуйд нийлүүлэх, цөөн тооны өсвөр бух, үнээг үржүүлэх, махны үхрийг үржүүлэх зөв, тохиромжтой арга хөгжүүлэх, боловсруулах зорилгоор Сэлэнгэ үүлдрийн үхрийн генотипыг судалж, бусад орны махны чиглэлийн үхэртэй харьцуулан, генийн олон талт байдлыг үзэхэд давтагдашгүй генийн бүрдэлтэй болохыг тогтоосон. 
2018 оны хувьд нутгийн монгол тахианы генотипыг судлах, мэргэжилтнүүдийг сургах ажил дээр хамтран ажиллахаар төлөвлөн холбогдох ажлуудыг зохион байгуулж эхлээд байна. 

 

 


Цөм сүрэг

2017 оны 12 дугаарсарын 22-ны өдөрМалын удмын сангийн үндэсний төвийн харьяа 11 аймаг дахь цөм сүргийн салбар нэгжийн менежерүүдийн 2017 онд хийж гүйц...

Сартуул үүлдрийн хонийг Завхан аймгийн Эрдэнэхайрхан ,Алдархаан сумдад үржүүлдэг. Зүс,галбир,бие цогцос: Сартуул үүлдрийн хонь ихэвчлэн хар толгойтой...

Монгол үүлдрийн хонины цөм сүргийг Дундговь аймгийн Хулд суманд үржүүлдэг.

Говь-Алтайүүлдрийн үржлийн цөм сүргийг Говь-Алтай аймгийн Цээл,Бугат ,Тонхил сумуудад үржүүлдэг.

Байдраг үүлдрийн хонийг Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд цэврээр үржүүлдэг.

Сэлэнгэ үүлдрийн үхэр, Хангай үүлдрийн хонь