Малын удмын сангийн үндэсний цогцолбор нээлтээ хийлээ 

3 сарын өмнө



Малын удмын сангийн үндэсний цогцолбор нээлтээ хийлээ 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Малын удмын сангийн үндэсний цогцолбор (2018.07.03) нээлтээ хийлээ. "Монгол мал" үндэсний хөтөлбөрт тусгагдсан томоохон зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт 22,3 га газарт 2013-2018 онд бүтээн байгуулалтын ажил хийж гүйцэтгэн, цогцолборыг ашиглалтад орууллаа. Энэ бүс нутагт Малын удмын сангийн үндэсний цогцолбор байгуулсан нь бусад аймаг хотын хэрэглэгчид, малчид, фермерүүдэд ойртуулсан чухал шийдэл болсон гэж үзэж байна. 

CTjhwNEGm2A8VPX.JPGO0vQGA7oMLdAd5G.JPG
Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, Малын удмын сангийн үндэсний төвийн захирал Д.Цолмон болон Дархан-Уул аймгийн Хонгор сумын удирдлагууд болон мал аж ахуйн салбарын ахмад мэргэжилтнүүд оролцсон. Арга хэмжээг нээж, Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат хэлсэн үгэндээ: "Монгол Улс олон улсын жишигт нийцсэн малын генийн санг хамгаалах, үйлдвэрлэх, шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, Азидаа томоохонд тооцогдох Малын удмын сангийн үндэсний цогцолбортой боллоо. 
Уг цогцолбор ашиглалтад орсноор манай орны эрдэмтэн, судлаачид туршилт-судалгаа хийх, мэргэжлийн зохиомол хээлтүүлгийн техникчид үржүүлгийн бүтээгдэхүүнийг мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагын дагуу үйлдвэрлэж, мал аж ахуй эрхлэгчдэд нийлүүлэх улмаар малын үүлдэр угсааг сайжруулах, тооноос чанарт шилжих Засгийн газрын бодлого хэрэгжих боломж бүрдэж байна” гэлээ. 
Малын удмын сангийн үндэсний төв нь бүтцийн хувьд гурван алба, 34 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Тус төвийн генийн санд 4 үүлдрийн ямааны 1793 тун, 16 үүлдрийн хонины 25878 тун, 8 үүлдрийн бухны 37086 тун нийт 30 үүлдэр, омгийн 64757 тун малын үр хадгалагдаж, монгол малын удмын санг хамгаалахын зэрэгцээ эдгээр үүлдэр, омгийн үрийг зохиомол хээлтүүлэгт ашиглаж, удамзүйн дэвшил түгээж байна. 
Тодорхой жишээ дурдвал, Засгийн газраас "Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх болон малын үржүүлэг, технологийн ажил”-ын хүрээнд өндөр ашиг шимт махны болон сүүний чиглэлийн абердин-ангус, симменталь, хар тарлан, алатау үүлдрийн бухны 1244 тун гүн хөлдөөсөн үр, 110 литр азотыг захиалгын дагуу нийлүүлжээ. 2017 онд нийт 3033 мал хээлтүүлсэн бол 2018 онд энэ тоог 55 хувиар нэмэгдүүлэн, хээл авалтыг 8 хувиар дээшлүүлэхийг зорьж байна. Өнгөрсөн онд бод, бог малын 17839 тун үр үйлдвэрлэсэн бол энэ онд 28000 тун үр үйлдвэрлэж, цаашид дотоодын хэрэгцээ бүрэн хангаж, экспортлох зорилт тавин ажиллаж байна. Мөн 2018 онд каракуль, алтай, цигай, сараджин, гиссар, грузин, дон, ангор үүлдрийн 30 толгой бог малын шилмэл хээлтүүлэгч, сүү, махны чиглэлийн 13 толгой бух импортолно. 
Ийнхүү төвийн үйл ажиллагааг өргөжүүлж, цогцолбор хэлбэрээр хөгжүүлж байгаа нь дэлхийн жишигт нийцсэн мал үржүүлэг, биотехнологийн ажил, үйлчилгээг мал аж ахуйн эрхлэгчдэд үзүүлэх зорилготой. Тиймээс мэргэжлийн боловсон хүчнүүдийг тогтвортой ажиллуулахын тулд төвийн ажилтнуудын нийгмийн баталгааг хангах тал дээр анхаарна гэдгээ нээлтийн арга хэмжээнд оролцсон төр засаг, сум орон нутгийн удирдлагууд хэлж байсан юм.  
Малын удмын сангийн үндэсний цогцолбор нь орчин үеийн биотехнологийн шинжлэх ухааны ололт, дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлэх чиглэлээр үр үйлдвэрлэл, азот цех үйлдвэрлэл, ээмэгний үйлдвэрлэл, хөврөл үр шилжүүлэн суулгах зэрэг иж бүрэн лабораториуд, малын генийн санг хадгалах зориулалтын байр, сайн чанарын хээлтүүлэгч бойжуулах болон малыг тэжээж бордох байр талбай, тэжээл боловсруулах цех, сургалтын байр, мал эмнэлгийн үйлчилгээний цэг, цахилгаан, ус, дулаан хангамжийн шугам зэрэг 14 объектоос бүрдэж байна. Нээлтийн арга хэмжээнд оролцогчдод эдгээр байгууламжийг нэг бүрчлэн танилцуулж, үр үйлдвэрлэх процесс, хөврөл шилжүүлэн суулгах мэс ажилбар хийж байгааг бодитоор харууллаа. 

xIzaWShnAwltVbS.JPGJxbLWkNJ2NGVWBc.JPGDVrSfKoHBCYDOX8.JPG4m3YPi6zgTzAI8f.JPGdjCmcBQWZzGWX8O.JPGFBZ5kYj4aJmMb9P.jpg4Ccp2nWf6XQWijg.jpg
Хөврөл шилжүүлэн суулгах ажилбарыг хангай, тал нутгийн цагаан үүлдрийн хонин дээр хийж байна. Гол нь малын ашиг шимийг дээшлүүлэх үндсэн зорилготой. 
Мах, сүү, ноосны чиглэлийн 50 хуц, 30 ухнын байр. 12 аймгийн цөм сүргээс шилж сонгон, тодорхой хугацаанд үр үйлдвэрлэлдээ ашиглан, орон нутаг руу нь буцаадаг байна. 
Цаашид Монгол малын гайхамшиг, давуу талыг гадаад, дотоодын жуулчдад танилцуулах, хүүхэд, залуучуудад уламжлалт мал аж ахуйн арга ухааныг өвлүүлэх, таван хошуу малаа хайрлан, хамгаалах хандлага бий болгох зорилготой олон нийтэд чиглэсэн арга хэмжээг тогтмол зохион байгуулахыг зорьж байгаагаа Малын удмын сангийн үндэсний төвийн захирал Д.Цолмон илэрхийлж байлаа.  
Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Малын удмын сангийн үндэсний төв нь мал аж ахуйн салбарын тэргүүлэх зорилтууд болох мал үржлийн ажил, үйлчилгээг эрхлэх, мал сүргийн генетик нөөцийг хамгаалах, хадгалах, баяжуулах, ашиг шимийг нэмэгдүүлэх удам гарваль, үүлдэр, угсааг сайжруулах арга хэмжээг тодорхой бодлого, стратегийн дагуу үндэсний хэмжээнд нэгтгэн зохион байгуулж хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэг бүхий мэргэжлийн үйлчилгээний байгууллага юм. 
Тус төв нь Монгол Улсын мал сүргийг уугуул орчинд болон генийн түвшинд хадгалах, хамгаалах, сайжруулах, үржлийн ажлын стратеги төлөвлөгөө, үржүүлгийн хөтөлбөрийн дагуу малын үүлдэрлэг байдал, ашиг шимийг нэмэгдүүлэх, малын нөхөн үржихүйн чадавхи, нөөц боломжид суурилан үржүүлгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, биотехнологи, генийн инженерчлэлийн ололтыг мал аж ахуйн үйлдвэрлэлд нэвтрүүлэх, үйлдвэрлэгчид, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. 

VirpiF10qi2ahgM.JPGVH2ULcOLaAlNZPc.JPGFYtSwiZEzprzfwx.JPGcFFkid0WVa9ZahA.JPGlKIrlNPqUttZhy3.JPG23OgQ0vayL92fSw.jpgavSXlUAmtHklGhD.jpgAJUvS3voWzd4Lzx.JPG

 


Цөм сүрэг

2017 оны 12 дугаарсарын 22-ны өдөрМалын удмын сангийн үндэсний төвийн харьяа 11 аймаг дахь цөм сүргийн салбар нэгжийн менежерүүдийн 2017 онд хийж гүйц...

Сартуул үүлдрийн хонийг Завхан аймгийн Эрдэнэхайрхан ,Алдархаан сумдад үржүүлдэг. Зүс,галбир,бие цогцос: Сартуул үүлдрийн хонь ихэвчлэн хар толгойтой...

Монгол үүлдрийн хонины цөм сүргийг Дундговь аймгийн Хулд суманд үржүүлдэг.

Говь-Алтайүүлдрийн үржлийн цөм сүргийг Говь-Алтай аймгийн Цээл,Бугат ,Тонхил сумуудад үржүүлдэг.

Байдраг үүлдрийн хонийг Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд цэврээр үржүүлдэг.

Сэлэнгэ үүлдрийн үхэр, Хангай үүлдрийн хонь