“Малыг удам гарваль, ашиг шим, галбир бие цогцос, үр төлийн чанараар үнэлэх, үр дүнг тооцох, удам зүйн үнэлгээ хийх арга зүйг нэвтрүүлнэ

6 сарын өмнө



“Малыг удам гарваль, ашиг шим, галбир бие цогцос, үр төлийн чанараар үнэлэх, үр дүнг тооцох, удам зүйн үнэлгээ хийх арга зүйг нэвтрүүлнэ

"Малын удам гарваль, ашиг шим, галбир бие цогцос, үр төлийн чанараар үнэлэх, үр дүнг тооцох, удам зүйн үнэлгээ хийх арга зүй" сургалт, хэлэлцүүлэг (2018.11.23) өдөр Хөдөө аж ахуйн их сургуулийн Эрдмийн зөвлөлийн хурлын танхимд боллоо.

 

Энэ удаагийн сургалтад Аймаг, нийслэлийн малын үржил, бүртгэл хариуцсан мэргэжилтнүүд, мал зүйчид, мэргэжлийн хяналтын үржлийн улсын байцаагч нар, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын болон мэргэжлийн холбоод, холбогдох бусад байгууллагын төлөөлөгчдийг оролцуулан зохион байгуулсан юм. 

Сургалт, хэлэлцүүлэг бүхэлдээ мал аж ахуйн салбарын бодлого, хууль эрх зүй, тэдгээрийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд, малын үржил, бүртгэлийн чиглэлээр хийж хэрэгжүүлж буй арга хэмжээ, үржлийн малд удам зүйн үнэлгээ хийх, нэгдсэн систем, бод болон бог малыг удам гарваль, ашиг шимийн үзүүлэлтээр үнэлэх, үр дүнг тооцоолох, малын гадаад шинж тэмдгийн илрэл зэрэг асуудалд төвлөрч, эдгээр сэдвээр танилцуулга хийлээ.


Цөм сүрэг

2017 оны 12 дугаарсарын 22-ны өдөрМалын удмын сангийн үндэсний төвийн харьяа 11 аймаг дахь цөм сүргийн салбар нэгжийн менежерүүдийн 2017 онд хийж гүйц...

Сартуул үүлдрийн хонийг Завхан аймгийн Эрдэнэхайрхан ,Алдархаан сумдад үржүүлдэг. Зүс,галбир,бие цогцос: Сартуул үүлдрийн хонь ихэвчлэн хар толгойтой...

Монгол үүлдрийн хонины цөм сүргийг Дундговь аймгийн Хулд суманд үржүүлдэг.

Говь-Алтайүүлдрийн үржлийн цөм сүргийг Говь-Алтай аймгийн Цээл,Бугат ,Тонхил сумуудад үржүүлдэг.

Байдраг үүлдрийн хонийг Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд цэврээр үржүүлдэг.